Барак Обама: Ховард, чи ирэхдээ сахлаа хусуулсан нь дээр байх шүү
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Бельгид шигшээ баг нь хожигдсоны дараагаар Тим Ховард болон Клинт Демпси нартай шууд утсаар ярьжээ. Тэрбээр Ховардыг сахлаа авахгүй бол Америкт ирээд амар тайван суулгахгүй шүү гэдгийг сануулсан байна. Учир нь америкчууд Ховардыг жинхэнэ баатар хэмээн үзэж, түүнтэй уулзахыг бүгд хүсч буй ажээ. Ховард Бельгийн эсрэг тоглолтод 15 цохилт хааж, дээд амжилт тогтоосон билээ.
1
“Клинт, Тим, би та нараараа бахархаж байгаа шүү гэдгээ хэлэх гэж залгаж байна аа. Та бүхэн үнэхээр бахархахаар тоглож чадлаа. Та бүхэн эх орон нэгтнүүдийнхээ сэтгэлийг сэргээж, зүрхийг эзэмдэж чадлаа. Хөлбөмбөг манай улсад улам хөгжихөд та бүхэн үнэлшгүй хувь нэмрээ орууллаа. Магадгүй манай улс анх удаагаа хөлбөмбөгт ингэтлээ их анхаарал тавьж, дурлаж буй нь энэ байх.
Клинт чи гайхалтай тоглосон шүү. Тим, харин чи гэртээ ирэхдээ шүтэн бишрэгчдийнхээ дайралтад өртөхвий. Тиймээс сахлаа хусуулж, танигдахааргүй болсон нь дээр шүү” хэмээн Барак Обама инээмсэглэн өгүүлжээ.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ