Хөлбөмбөгчдөөс допинг илрээгүй
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглолт бүрийн дараагаар тохиолдлын журмаар хоёр багаас нэг нэг тоглогчоос допингийн шинжилгээ авч буй юм. Одоогоор допингийн шинжилгээнд хамрагдсан хөлбөмбөгчдөөс огт хориотой эм бэлдмэлийн төрлийн зүйл илрээгүйг Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер онцлон тэмдэглэсэн байна.
1
Коста-Рика-Италийн багийн тоглолтын дараагаар Хойд Америкийн багийн таван хөлбөмбөгчөөс допингийн шинжилгээ авсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Италийн багийг Коста-Рикагийн шигшээ допингийн хүчээр хожсон байж магадгүй гэсэн сэжгээр хандлаа гэж ОУХХ-г олон нийт буруутган, шүүмжилсэн юм. Гэлээ ч Коста-Рикагийн таван хөлбөмбөгчийн шинжилгээнээс допинг илрээгүй ажээ.
“Одоогоор нэг ч хөлбөмбөгчөөс допинг илрээгүй байна. Энэ дэлхийн аварга допингийн хувьд үнэхээр төгс асуудалгүй болж байна” гэж ОУХХ-ны ерөнхийлөгч Йозеф Блаттер өгүүлжээ.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ