“Энэрэл” төвийн хүүхэд зодсон багшийн хэрэг шүүхэд шилжжээ
“Энэрэл” төвийн нийгмийн ажилтан хүүхэд зодсон гэх Ц.Энхтуяад холбогдох хэрэг шүүхэд шилжжээ. Түүнд Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 27-ны өдөр харьяаллын дагуу Сум дундын 14 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна.
а
Түүнд яллах дүгнэлт үйлдсэн зүйл анги буюу Эрүүгийн хуулийн 181.1-т “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
х
Сэжигтэн Ц.Энхтуяад Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Сэлэнгэ” амралтын газрын харьяа “Энэрэл” төвийн сурагч О.Бямбадоржийг “цэвэрлэгээ хийсэнгүй” гэх үл ялиг зүйлээр шалтаглан, 2014 оын 03 сарын 08-ны өдөр зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
р
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ