Улаанбаатарт 27 хэм дулаан
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж , говийн бүсийн нутгаар халахыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
g
Нутгийн зүүн өмнөд хэсгээр багавтар үүлтэй , бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
g
Улаанбаатар хотод Үүлшинэ, Оройдоо түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 11 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ