Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хангарьд ордны 14 давхарт

09:00 цагт НИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтцийг шинэчлэх хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас:  88781218, 325044, 91040607

g

Стратегийн судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд

10:30 цагт Авлигатай тэмцэх газар 2014 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

h

МҮЭСТО-нд

11:00 цагт  Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Утас: 88087157, 96090319, 91399149

h

МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд

11:00 цагт МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академийн 20 дахь удаагийн  төгсөлтийн баяр  зохион байгуулагдана. Төгсөгчдөд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл Ромбо Диплом гардуулна. Холбогдох утас: 324394, 99020785

g

ЗХЖШ-ын жагсаалын талбайд

11:00 цагт Дэлхийн халуун цэг Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд /250/ Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 99160187

g

ГХЯаманд

11:00 цагт ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар БНСУ-ын визний журамд оруулсан өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

h

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт

13:00 цагт Нийслэлийн 9-н дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2012, 2013 оны санхүүд хийсэн шалгалт болон ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууцны барилгуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ. Утас: 99070909

g

Батлан хамгаалах их сургуулийн соёлын төвд

15:00 цагт Халхын голын дайнаас төрсөн Монгол улсын баатар цолтнуудын тухай баримтат киноны нээлт, баатруудын үр хүүхдүүдтэй хийх уулзалт болно. Энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож байгаа Монгол Улсын баатар Л.Дандар, Ц.Олзвой, Б.Дорж, Л.Гэлэгбаатар хэмээх эрхэм гавьяатай хүмүүсийн амьдрал замналын тухай сонирхолтой мэдээлэл өгнө. Утас: 99299634

g

"PEACE BUILDING"  төвийн 6 давхарт

18:00 цагт  зураач Ж.Наранбаатарын "Баярлалаа" хэмээх анхны бие даасан  үзэсгэлэнгийн нээлт болно. /СУИС-ийн замын урд талд/

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ