Бруклин гүүрний хэсэг нурж, таван хүн гэмтэв
Нью-Йорк хотод байрлах 1825 метрийн урттай Бруклины гүүрний нэг хэсэг нурж таван хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус гүүрний нүүрэн талын чимэглэл нурж, францаас ирсэн таван жуулчин гэмтэл авчээ.
Гэрчүүдийн ярьснаар “Францаас ирсэн гэр бүл эргээр зугаалаад буцаж явах үеэр гүүрний ханын хэсэг нурж дөрвөн сартай хүүхдээ тэвэрч явсан эмэгтэй болон бусад хүмүүс гэмтсэн. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа” гэв.
Аврах, шуурхай албанаас мэдээлсэнээр Нью-Йорк хотод олон хоногийн турш орсон борооны улмаас гүүрний нүүрэн хэсэгт цууралт өгсөн хэмээжээ.
Тус хотын дарга Билл де Бласио Бруклины гүүрний нэг хэсэг нурж, таван хүний биед гэмтэл учруулсан бүх хариуцлагыг өөрөө хүлээж, хотын иргэдээс уучлалт хүссэн байна. Тэрбээр “Би маш их харамсч байна. Гүүрийг шинэчлэн завсарлахад хөрөнгө төсөвлөх болно. Гэмтэл авсан жуулчдаас уучлалт хүсье” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ