“Ундраа” зуслангийн амрагчид хордлого авчээ

img

Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслангийн гуравдугаар ээлжинд амарч байсан хүүхдүүд хордлого авч, эмнэлгийн тэргээр хүргэгдэж ирсэн тухай мэдээлэл тус зусланд амарч байсан хүүхдийн ар гэрийнхэнээс манай сайтад ирсэн юм.

а

Энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Ийм зүйл болсон нь үнэн. Манайхаас шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Нарийвчилсан шалгалтын дүн гарахаар мэдээлэл өгнө” гэсэн хариултыг өглөө.

ө

Харин ХӨСҮТ-тэй холбогдож тодруулахад “Ундраа зуслангаас хордлого авсан 22 хүүхэд өчигдөр ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Өнөөдөр ч мөн нэмэгдэж ирж магадгүй юм шиг байна” гэсэн юм.

ө

Бид энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ