Обама муу Ерөнхийлөгчөөр тодров
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг 1945 оноос хойших АНУ-ын Ерөнхийлөгчдөөс хамгийн муу төрийн тэргүүнээр сонгогдсон тухай “People” сэтгүүл бичжээ. Тус судалгааг Америкийн Куиннипиак их сургууль санаачлан явуулсан гэв.
Энэхүү судалгаанд 2.5 сая хүн оролцсон бөгөөд оролцогчдын 33 хувь нь Обамаг дайн дууссанаас хойших хамгийн муу Ерөнхийлөгч гэж үнэлсэн бол 28 хувь экс Ерөнхийлөгч Жорж Бушийг сонгосон байна. Обамагийн нэр хүнд унасан гол шалтгааныг “Улс орны дотоод асуудалд хэтэрхий их хошуу дүрж, мөн Ерөнхийлөгчийн шинжгүй дуучин шиг биеэ авч явдаг” хэмээн шүүмжилжээ.
Хамгийн чадварлаг Ерөнхийлөгчөөр 1981-1989 онуудад төрийн тэргүүнээр ажилласан Роналд Рейган 35 хувийн санал авч тэргүүлсэн бол Билл Клинтон 18, Жон Кенниди 15 хувийн санал авсанаар удаалжээ.
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Митт Ромне ялалт байгуулах өндөр магадлалтай гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ