Ундраа зуслангийн 70 гаруй хүүхэд хордсон байжээ
Хүүхэд хөгжлийн “Ундраа” зусланийн 3-р ээлжинд амарч байсан хүүхдүүд хордлого авч өчигдөр ХӨСҮТ-д яаралтай хүргэгдсэн аж. Энэ талаар тус төвийн ХӨСҮТ-ийн Сургалт, мэдээллийн албаны дарга клиникийн профессор Ч.Уртнасангаас тодруулахад “Ундраа зуслангаас хордлого авсан 22 хүүхэд өчигдөр ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Өнөөдөр ч мөн нэмэгдэж ирж магадгүй юм шиг байна” гэсэн юм.
ы
Эх сурвалжийн мэдээлснээр 70 гаруй хүүхдэд хордлого илэрсэн бөгөөд үүнээс 30 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хордлого гарсантай холбоотойгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаагаас тодруулахад “Хордлого гарсан мэдээлэл ирсэнтэй холбоотойгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Хөгжлийн хэлтсийн дарга н.Есөнтөмөр, хэвлэлийн ажилтан н.Нарангэрэл, Эрүүл мэндийн газрын ажилтан нар дөнгөж сая “Ундраа” зусланд шалгалт хийхээр явлаа. Эргэж ирэхээр нь дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэв.
й
Хүүхдүүд хоолны хордлого болсон эсэх нь гурав хоногийн дараа гарах шинжилгээний хариугаар тодорхой болно. Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслан нь 1989 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа ба Улаанбаатар хотоос 30км, Хандгайтын амнаас зүүн тийш 3км-т байдаг аж. Нэг ээлжиндээ 6 бүлэгт 240-270 хүүхэд 7 хоногоор хүлээн авах хүчин чадалтай ажээ. Энэ жилийн хувьд тус зуслангийн эрхийн бичиг 150 000 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. Эцэг эхчүүдийн хувьд 150 000 төгрөгөөр хүүхдээ долоо хоног амраах гэсэн биш хордуулсандаа бухимдалтай байна.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ