Уильям Кейт нарыг лааны тосоор урлажээ

img

Их Британий угсаа залгамжлагч ханхүү Уильям болон гүнж Кейт Миддилтон нарын лааны тосон баримлыг хоёр дахь удаагаа Лондон хотод байрлах Мадам Тюссогийн музейд байрлуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн 2012 онд Уильям Кейт нарын лааны тосон баримлыг байрлуулж байсан удаатай. Тус баримлыг 34 сая орчим жуулчин үзсэн тухай музейн хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна.

1

Дахин тэдний баримлыг бүтээх болсон шалтгаан нь тэд хүүхэдтэй болсон учир илүү буйр суурьтай, мөн Кейтийн биеийн галбир нэлээдгүй өөрчлөгдсөн учир дахин шинэчлэн урлахаар болсон гэнэ. Тус баримлыг энэ сарын 10-нд албан ёсоор олон нийтэд танилцуулахаар болжээ. Нээлтэд гүнж Кейт Миддилтон оролцох аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ