Элвис Прэслигийн нисдэг тэргийг Гага худалдаж авав
Рок-н-роллын хаан Элвис Прэслигийн “Лика” хэмээх нэртэй нисдэг тэргийг 1.5 сая ам.доллароор дуучин Лейди Гага худалдан авсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Тус нисдэг тэрэг Лондоны “Bonhams” театрийн их танхимд дуудлага худалдаагаар зарагдсан байна. Энэхүү дуудлага худалдаанд Гагагийн бие төлөөлөгч Сунни оролцжээ.
1
Тэрбээр “Дуучин бүсгүй Майкл Жексон, Элвис Прэслигийн эд зүйлсд маш их дуртай. Тэр Элвис Прэслигийн нисдэг тэргийг зарна гэдгийг сонсоод маш их баярласан. Гага ямар ч үнээр хамаагүй үнээр энэ нисдэг тэргийг авахыг тушаасан” гэж хэлжээ. Дуудлага худалдааны дараа Гага “Миний хашаанд юу байна гэж бодож байна. Бурхан минь. Элвис Прэслигийн нисдэг тэрэг байна” гэж жиргэсэн байна.
Өмнө нь Гага попын хаан Майкл Жексоны болор шигтгээтэй бээлийг нь 100 мянган ам.доллароор худалдан авч байсан бол хэдэн сарын өмнө “Bad” цомгийн аялан тоглолтын үеэр өмсч байсан шар хүрмийг нь 240 мянган ам.доллароор авсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ