Суарес брэнд гүйлгээтэй бараа болжээ
Хаздаг морь, Даракула хэмээх хочтой болсон Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суаресын дүр төрхтэй хавчаар, бөглөө онгойлгогч, хүүхдийн соосог гэх мэт эд зүйлс Шведийн “Оливер & Ева” онлайн дэлгүүрт худалдаалагдаж эхэлсэн тухай “www.nydailynews.com” мэдээллээ.
1
Эд зүйлс дундаас хамгийн эрэлтэй байгаа нь амаа ангайсан Суаресийн толгойг дуурайлган хийсэн хавчаар аж. Тус хавчаар 33 евро буюу 45 долларын үнэтэй ч хоёр хоногийн дотор 100 мянган хувь борлогдсон байна.
Дэлгүүрийн эзэн Тобиус Лундкувист “Луис Суарес хүн хазсанаасаа болж талбайд гарах эрхээ хасуулсанд харамсч байна. Суарес талбайд хүн хазаагүй байсан бол манай дэлгүүр ийм ашигтай ажиллахгүй байсан. Манай дэлгүүрт боломж олгосонд баярлалаа” хэмээн AFP агентлагт ярьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ