Г.Сарангэрэл: Би Х.Тэмүүжин сайдтай дотно холбоогүй
Сүүлийн дөрвөн сарын турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” хэмээн цоллуулсан Г.Сарангэрэл өнөөдөр өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ. Тэрбээр 2 -р суваг ТВ-ээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай хийсэн "Цензургүй яриа” нэвтрүүлэг бол сүрдүүлэгт автсан тул ярилцлага байсан гэлээ. Тодруулбал, өнөөдөр Монголын үндэсний телевизийн “Мэдээллийн танхим”-д 11.00 цагт Г.Сарангэрэл болон түүнд хууль эрхзүйн туслалцаа үзүүлж буй Г.Батбаяр нарын өмгөөлөгчид мэдээлэл хийсэн юм.
s
Хэвлэлийн бага хуралд Г.Сарангэрэл өөрийн биеэр ирсэн бөгөөд “II суваг телевиз намайг сэтгэлзүйн хямралтай үед тулган шаардах замаар яриа авсан. Намайг Хорих 461 дүгээр ангид байхад Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хэд хэдэн удаа ирж уулзаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой гэж хэл. Үгүй гэвэл хуулийн байгууллагаар өндөр ял оноох болно гэж сүрдүүлсэн. Намайг батлан даалтаар гарангуут зочид буудалд байрлахыг тулгасан. Тэндээсээ телевизийн нэвтрүүлэгт оруулсан. II суваг телевизээр ярьсан бүхэн худал яриа. Би ямар нэгэн байдлаар Х.Тэмүүжинтэй дотно харилцаанд ороогүй гэдгийг батлан хэлж байна” гэсэн юм.
s
Энэ үеэр түүний өмгөөлөгч Г.Батбаяр “Миний үйлчлүүлэгчийн нэр хүндэд халдаж, улс төрийн зорилтот бүлгүүд өөрсдийн эрх ашгийн золиос болгож байна. Бид өнөөдрийг хүртэл ямар үйл явдал болж, өрнөөд байгааг үнэн зөвөөр нь хэлэхийг хүссэн тул энд ирсэн юм. Оролцогч талууд өөр өөрийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулж, элдэв мэдээлэл гаргаж байна. Эцэст нь миний өмгөөлөл явуулах эрхзүйн орчинд ил цагаанаар халдсаар байна. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан бидэнд дарамт учруулсан. Жирийн иргэн хүн, энгийн нэгэн албан тушаалтан биш төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг албан тушаалтан ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь их хортой. Жирийн хүмүүст яаж ч нөлөөлж чадна гэдгийг харуулж байгаа үйлдэл юм. Тиймээс бид ТЕГ болон АТГ-т хууль хүчний холбогдох албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлтээ гаргасан байгаа. Бидэнд бүх баримт байгаа” хэмээн онцолсон. Түүнчлэн Тахарын албанд хандан үндсэн үүргийнхээ хүрээнд Г.Сарангэрэлийг хамгаалалтад авахыг хүссэн юм.
s
Хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүйг хүргэж байна.
П.Наран
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ