Тусгаар тогтнолын өдөр

img

Долоодугаар сарын 4 буюу өнөөдөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр. Энэ өдөр Британий хаанчлалаас чөлөөлөгдөж Америк тусгаар тогтнолоо зарласан тунхаглалдаа гарын үсэг зурж байсан юм.

1

Түүхэндээ анх удаагаа Тусгаар тогтнолын тунхаг бичгийг Их Британий төв номын санд зохион байгуулагдах “Хууль, эрх чөлөө, өв уламжлал” үзэсгэлэнгийн үеэр олон нийтийн үзүүлэхээр болжээ. Тусгаар тогтнолын тунхаг бичиг Нью-Йоркийн төв номын санд хадгалагдаж байгаа бол Хүний эрхийн тунхаг нь АНУ-ын Үндэсний архивийн газрын хамгаалалтад байдаг аж. 1776 оны долдугаар сарын 4-нд Хойд Америк дахь Британий колони мужуудын нэг болох Пенсильваний Филадельфид болсон чуулганы үеэр Америкийн муж улсууд Их Британиас бие даан, тусгаар тогтнолоо зарлаж, энэхүү тунхаг бичгийг үйлдэж байсан билээ. АНУ гэсэн нэрийг энэ өдөр анх удаагаа хэрэглэхээр шийдвэрлэсэн гэдэг.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ