Донецкт гурван замын цагдаа амиа алджээ
Украины зүүн хязгаарын Донецк хотод буутай этгээдүүд гурван замын цагдаагийн аминд хүрчээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Улсын дугааргүй хар өнгийн машин унасан буутай этгээдүүд хөдөлгөөн зохицуулж байсан гурван замын цагдааг 2-3 удаа буудаж, шархтуулаад зугтаасан. Машинд 4-5 хүн байсан бөгөөд бүгд нүүрээ алчуураар далдаж, шил зүүсэн байсан” гэжээ. Гурван цагдаагийн хоёр нь газар дээрээ амиа алдсан бол нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа шархаа дийлэлгүй нас барсан гэнэ.
1
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко энэхүү халдлагыг Оросын талыг баримтлагчид үйлдсэн хэмээн буруутгасан байна. Харин Донецк хотын лидер Денис Пушилин “Дээрх халдлагад Оросын талыг баримтлагчдыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Украины арми иргэдийг айдаст автуулахын тулд цагдаа нарыг буудсан” хэмээн мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ