Пак Ын Хэ хос панда бэлгэнд авав
БНХАУ-ын дарга Си Жинпин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэд хоёр настай хос панда баавгай бэлэглэсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. 1994 онд болсон БНХАУ-Өмнөд Солонгос улс дипломат харьцаа тогтоосны хоёр жилийн ойгоор Хятад Солонгост хос панда баавгай бэлэглэж байжээ. Харин 1998 онд панда нарын биеийн байдал муудсан учир Хятад улс руу буцаасан түүхтэй гэнэ.
1
Хос пандаг энэ сарын 22-нд Сөүлийн амьтны хүрээлэнд байршуулахаар болжээ. Ерөнхийлөгч панда нарыг сайн асран хамгаалахаа Ши Жинпинд амлаж, тэдэнд зориулж тусгай орчин байгуулахаа мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ