Венгер: Германы шигшээгийн захын хамгаалагч нарт асуудал байна

img

Английн “Арсенал” багийн дасгалжуулагч Арсен Венгер өнөө шөнө болох Франц-Германы тоглолтын өмнө өөрийн бодлоо илэрхийлжээ. Франц мэргэжилтний үзэж буйгаар Германы шигшээгийн захын хамгаалалтад сул тал бий гэнэ.

“Лёвд нэг том асуудал байна аа. Энэ бол түүнд захын хамгаалалтад гаргачихаар сайн хөлбөмбөгч алга. Захын хамгаалагч нар довтолгоонд их идэвх муутай оролцоод ирэхээр орчин цагийн тоглолтуудад хүндрэл, дарамт их ирдэг” гэж Венгер өгүүлжээ.

Германы хэд хэдэн алдартай хөлбөмбөгчид Ламыг эргүүлээд баруун захын хамгаалалтад гаргахыг сануулсаар байгаа ч Лёв өөрийнхөөрөө зүтгэж, төвийн хагас хамгаалалтад тоглуулсаар байгаа юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

....................:
unen shuu. germany zakhiin hamgaalagch muu bgaa shuu.
2014-07-04