Кардашиан жирэмсэн гэв

img

Реалити шоуны од Ким Кардашиан хоёр дахь хүүхдээ тээж буйгаа гэр бүлийнхэндээ хэлсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр өчигдөр “HBO” телевизээр гарсан “Кардашианыхантай хамт” реалити шоуныхаа үеэр эгч Кортни болон дүү Кхоли Кардашиан нарт “Би Норигийн дүүг тээж байгаа” гэж хэлжээ.

Нэвтрүүлгийн дараа Кхоли Кардашиан “Twitter”-ээ “Баяр хүргье эгчээ” гэж жиргэсэн аж. Кейни Уэст “TMZ” сайтад ярилцлага өгөх үеэрээ Кимийг жирэмсэн гэдгийг сэтгүүлчээс сонссон байна. Кейни ихэд гайхаад “Тийм гэж үү. Ким надад энэ тухай хэлээгүй. Тэгэхдээ үнэн бол сайхан байна” гэсэн байна.

Харин хэвлэлийнхэн “Кимийн жирэмсэн гэх мэдээлэлд итгэх хэрэггүй. Тэр реалити шоугаа үзэгч ихтэй байлгахын тулд юу гэж ч худлаа ярьж магадгүй” хэмээжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hun guai:
ene odoo er n yag yu yum be.dandaa eniig bichih yum
2014-07-05
naiz:
amidral uuru show, showgui amidral uitgar gunigtai bishuu.
2014-07-05
zochin:
шоу бизнес хийгч гайхалтай амьтан
2014-07-04
zochin:
сайхан хүүхэн
2014-07-04
kkkkk:
tasarhai amitan shuuu
2014-07-04
zochin:
жинхэнэ шоучин гар
2014-07-04
zochin:
энэ хүүхний жирэмслэлт бидэнд падгүй
2014-07-04