
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Франц-Германтай учраа таараад буй билээ. Тус тоглолтын талаар Формула-1-ийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, Германы алдарт нисэгч Себастьян Феттель өөрийн таамгаа дэвшүүлсэн байна.
“Харамсалтай нь тоглолтын яг эхэн хэсгийг би үзэж чадахгүй, яг тэр үед чухал ажилтай байгаа. Харин үүний дараагаар хаа нэгтэйгээс зурагт олоод заавал үзнэ. Тэгээд л шигшээ багаа дэмжинэ дээ. Миний таамгаар бол Германы шигшээ өрсөлдөгчөө нэмэлт үед хожно” гэж Феттель хэлсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ