Г.Батбаяр: Намайг таван сая төгрөгөөр худалдаж авахыг оролдсон
Хууль зүйн сайдтай нэр холбогдоод байгаа Г.Сарангэрэл өнөөдөр өмгөөлөгч Г.Батбаярын хамт мэдээлэл хийсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ үеэр өмгөөлөгч Г.Батбаяр өөрийг нь худалдаж авахыг завдаж, өмгөөллийн үйл ажиллагаанд нь саад учруулсан хэмээн онцолсон юм.
уб
Тэрбээр хэлэхдээ “Л.Мөнхбаясгалангийн удаа дараа хүнийг гутаан доромжилдог өөрийнхөө хийсэн гэм буруутай үйлдлийг үгүйсгэж байгаа үйлдлийг нь дахиад шалгадаг газарт нь өгнө. Өмгөөлөгч янхан хоёр адилхан гэж олон нийтийн цахим хуудсаар илэрхийлж байгаа нь өмгөөллийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж болно. Надад маш их дарамт шахалт ирж байгаа. Надад урьдчилгаа гээд таван сая төгрөг өгсөн. Цаад хүндээ өг гэсэн. Одоо та нар О.Баасанхүүд гаргасан 10 тэрбум төгрөгийн нэхэмжлэлээ тат. Г.Сарангэрэлийн ар гэрт нь энэ мөнгийг өгөөд амыг нь тагла. Хэрэв ахиад дуугарах юм бол дахиад 5 сая төгрөг өгнө.
ы
Ингээд аятайхан чимээгүй байвал чамд бас таван сая төгрөг өгнө. Тэгээд энэ хэрэг даамжраад унасан, хэвтсэнээсээ болоод Хууль зүйн яамны сайд унана. Хууль зүйн яам гэдэг Засгийн газрын зүрх гэсэн үг. Хууль зүйн яамны сайд нь уначихаар Засгийн газар нь удахгүй унана. Тэгсэн цагт бид Засгийн эрхэнд гарсны дараа чамд Хууль зүйн яаманд газрын даргын албан тушаал өгнө гэж Цагдаагийн нэр бүхий томоохон албан тушаалтан хэлсэн" гэлээ.
ы
Мөн Г.Сарангэрэл II суваг телевизээр яагаад худал хэлэхээс өөр аргагүй байдалд орсон тухайгаа тайлбарласныг хүргэж байна.
ы
П.Наран
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ