Порошенко зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг томилов

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагчаар дэслэгч генерал Виктор Николаевич Муженког томилсон тухай “Vlasti.net” мэдээллээ. Тэрбээр албан тушаалаа хүлээн авсаны дараа Донецк, Луганск, Славянск Харьков хотод явуулж буй цэргийн ажиллагааг эрчимжүүлэхээ мэдэгдсэн байна.

Муженко “Украины зүүн хязгаарыг эзлээд буй салан тусгаарлагч нарыг бууж өгөх хүртэл цэрэг армийн ажиллагаагаа үргэлжүүлэхээ мэдэгдье. Зэвсэгт хүчин ард түмнээ хамгаалахын тулд бүхнийг хийх болно” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Порошенко зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагчийн тухай “Украины зэвсэгт хүчинг Виктор Николаевич Муженко сайн удирдана гэдэгт итгэлтэй. Би түүнээс их зүйлийг хүлээж буй” гэжээ. Порошенко зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг давхар хашихаас татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ulaan:
ukrain uls eh ornoo avrah gej baildaj bn. teneg ivaanuud ukrainiig taivan orhi
2014-07-06
ulaangom:
jew nariig orosuud varch bsn. getel odoo jew nar clav-uudiiin bayalag-iig ezemshihuun tuluu slav-uudiig hoorond ni alaltsuulj bna. ingehdee orosuud bolon ukr-uudtai niitleg yum bagtai catholic shashintai, barag poland bolchihson yariatai, baruun ukr-uudiig ashiglaj bna. orosuud jew narigiig avrah hereg baisan yum uu daa.
2014-07-04
зочин:
өөрийнхөө ард түмэнтэй байлдаж байгаа ерөнхийлөгчийг яах ёстой вэ. хэт үндсэрхэгчүүд, бандеруудын бууны * байхаас хэтрэхгүй юм шиг байна.
2014-07-04
zochin:
зэвсэгт хүчний ерөнхий командлагч ni ерөнхийлөгч порошенко uuruu baidag yum. janjin shtabyn darga gee ch. manai setguulchid yu bolchoo ve
2014-07-04