Дешам: Германчууд биднээс туршлагаараа илүү

6
-Бэлтгэл сайтай байгаа Мюллерийн эсрэг хэрхэн тоглох вэ?
-Тэр багийнхаа гол хүний нэг. Ухаалаг, сайн хөлбөмбөгч. Түүний тоглолтыг үзэх үнэхээр урамтай. Гэхдээ бидний эсрэг тэр тоглодгоороо тоглож чадахгүй болтол нь бид тактик хэрэглэнэ. Харин яг яаж гэдгээ одоо хэлээд яахав. Та бүхэн тоглолтын үеэр л хараарай.
7
-Германы шигшээ энэ дэлхийн аваргаар төгс тоглолт үзүүлж байна, тийм үү?
-Яг ч төгс биш ээ. Хүчтэй өрсөлдөгчтэй ширүүхэн тоглосон нь бий. Герман бол хүчирхэг хөлбөмбөгчидтэй их тогтвортой сайн баг. Бидний эсрэг яг яаж тоглохыг нь мэдэхгүй байна. Гэхдээ тэдний тоглолтын ерөнхий хэв загварыг бол мэднэ ээ.
7
-Танай багийг хожих магадлал илүүтэй гэх юм?
-Лёв тэгж хэлсэн гэж үү? Баярлалаа гэж хэлье, түүнд. Ингэж бодох сайхан л байна. Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Сүүлийн олон тэмцээнд хагас шигшээ, шигшээ тоглолтоос буугаагүй Германы баг биднээс илүү туршлагатай нь маргаангүй.
7
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ