“Хэрэгт холбогдсон нэг ч УИХ-ын гишүүнд хариуцлага тооцоогүй”

img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүү үүсгэн шалгаж буй зарим хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

б

Ё.Отгонбаярын хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярт Багшийн хөгжлийн ордоны барилгын асуудал, Тухайн үеийн БСШУЯ-ны Барилга захиалагчийн албанаас явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ба хоёр хүнийг сэжигтнээр татан шалгаж буй аж.

ө

“Х.Түмэнбаярын хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй”

Тавантолгой компанийн захирал асан Х.Түмэнбаяр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй гэж мэдээллээ. Түүнийг  тус компанийн захирлаар ажиллаж байх үедээ хөрс хуулалтын ажлыг явуулж байсан бусад аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслүүдэд компанийнхаа талбай дээр суурилуулсан өөрийнхөө хувийн колонкоор дамжуулан шатахуун түгээж байсан. Ингэхдээ  тодорхой хүмүүс болон байгуулагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэдэг асуудлаар шалгаж байгаа юм.

ө

Улсаас 60 гаруй тэрбум төгрөг “луйвардсан” хэргийг шалгаж байна

Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамны албан тушаалтнуудын холбогдсон эрүүгийн хэрэг АТГ-т шалгагдаж байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж шилжүүлэх өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх  нөхцөлтэйгээр барих авто замын жагсаалтад багтаж Засгийн газрын тогтоолоор батлагдсан Халзан бүргэдэй Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын гүйцэтгэлийн ажил 38 орчим хувьтай явж байхад уг газарт шинээр зам тавих тухай төсөл дахин төсөл оруулж ЗГ-аар тогтоол гаргуулж батлуулсан. Ингэхдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлсэн.

а

Мөн ЗГ-аас уг тогтоолыг гаргадаг өдөр Замын үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг хийхээр Засгийн газарт оруулж 33 тэрбум төгрөг батлуулан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Уг замыг барихаар өмнө нь үнэлгээ хийхэд 20 тэрбум төгрөгт багтаж хийгдэх тооцоо гарч байсан аж. Энэ мэт хууль, тогтоомж, дүрэм, журамд нйицэхгүй сэжиг бүхий үйлдэл байгаа болохоор шалгаж буйг онцолсон. Харин энэ хэрэгт холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын сэжигтнээр татаагүй байна.

ө

“Халдашгүй байдалтай холбоотойгоор гишүүдийн хэрэг шийдэгдэхгүй байна”

АТГ-т УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой хэргүүд шалгагдаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүнтэй холбоотой нэг ч хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагүй байна гэж өнөөдрийн мэдээллийн үеэр дурдсан. Тэдний хэргийг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааны халдашгүй байдал шууд нөлөөлдөг байна. Тус газраас УИХ-д зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг тавьж байсан боловч зөвшөөрсөн шийдвэр гаргаж байгаагүй гэдгийг онцолсон.

а

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ed narig erguulen tatdag huuli gargah heregtei yum bainadaa. ali esvel 2016 oni songuulid oroltsohgui baih heregtei
2014-07-06
иргэн иргэн хүн:
ард түмний итгэлээр уих ын гишүүн болж тангараг өрөгчихөөд юу ч хийхгуй халдашгүй байдал гэж өөрсдөдөө зориулж хууль гаргаад идэж уухын төлөө ингэж улайрч байгаа авилгачидыг гишгэх газаргүй бологцгоое ард түмээн ирээдүй хойчийхоо төлөө ??? хүн мөсгүй өөрсдийн эрх ашгийн төлөө юуч хийхэд бэлэн хуулийн салбарт шинэчлэл хийх гэсэн тэмүүжингийн эсрэг ямар үлгэр зохиож байгаагий нь хараач үнэхээр хэлэх үг алга
2014-07-04
иргэн иргэн хүн:
ард түмний итгэлээр уих ын гишүүн болж тангараг өрөгчихөөд юу ч хийхгуй халдашгүй байдал гэж өөрсдөдөө зориулж хууль гаргаад идэж уухын төлөө ингэж улайрч байгаа авилгачидыг гишгэх газаргүй бологцгоое ард түмээн ирээдүй хойчийхоо төлөө ??? хүн мөсгүй өөрсдийн эрх ашгийн төлөө юуч хийхэд бэлэн хуулийн салбарт шинэчлэл хийх гэсэн тэмүүжингийн эсрэг ямар үлгэр зохиож байгаагий нь хараач үнэхээр хэлэх үг алга
2014-07-04
иргэн иргэн хүн:
ард түмний итгэлээр
2014-07-04
иргэн иргэн хүн:
ард түмний итгэлээр
2014-07-04