УИХ-ын дэд даргын урилгаар Өвөрмонголын төлөөлөгчид айлчилна
ы
Зочид айлчлалын хугацаанд Төрийн ордон, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд зочлохын зэрэгцээ Монгол Улс дахь хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзах аж.
ө
Ням гарагт хүрэлцэн ирэх хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Монгол Улсаас БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод суугаа Ерөнхий консул Б.Бямбадорж, албаны бусад хүн угтан авснаар айлчлал эхлэх ажээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ