“Гудамж” төслийнхөнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
“Гудамж” төслийнхөнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Гудамж” төслийн зориулагдсан хөрөнгөөс төсвийн урсгал зардалд зарцуулахгүй байх зөвлөмжийг гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг гагцхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр нь зарцуулах ёстой гэж үзжээ.
а
Гэтэл уг төслийн хөрөнгөөс урсгал зардалд нэлээдгүй хэмжээний хөрөнгө зарцуулсан. Мөн 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдаж авсан байна. Эдгээр нь хууль тогтоомжид нийцэж буй эсэх асуудлыг шалгаж байгаа аж.
а
Түүнчлэн “Самурай” бондын хөрөнгөөс 50 гаруй сая ам.доллар наана, цаана шилжиж гүйлгээ хийгдсэн асуудал байгаа. Энэ бас сэжигтэй байж болзошгүй учир үүнийг шалгаж байна гэж Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат мэдээлсэн.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ