Д.Батцогт Тайваний их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа
й
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, хоёр улсын харилцаа бүх салбарт хөгжин цэцэглэж буйг онцлоод ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллах нь нэн тохиромжтой талаар дурдав.
й
Дараа нь тэрээр Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүний талаар дэлгэрэнгүй танилцуулж багш, оюутнуудын асуултад хариулт өгсөн юм. Манай улсын соёл урлаг, тэр дундаа ардын урлаг, уртын дуу, хөөмийг оюутнууд ихэд сонирхож байгаагаа уулзалтын төгсгөлд илэрхийллээ.
й
Тайваний Их сургуулийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Чен Мин тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч даваа гарагт буюу 6 дугаар сарын 30-нд ирсэн бөгөөд манай улстай танилцахын сацуу Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор айлчилж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ