Д.Сугарт хариуцлага тооцжээ

Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.
ө
Уг хүсэлтийг хэлэлцээд ЗГХЭГ-аас АТГ-т “Д.Сугарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс эргүүлэн татуулах хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг хэлэлцээд Д.Сугарт цалингийн хувиар нь торгуулах шийтгэл оногдуулсан” гэх хариу ирүүлсэн хэмээн тус газрын Хяналт дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир мэдээллээ.
а
АТГ-аас хийсэн мөрдөн шалгалтын явцад Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор данс, ихээхэн хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Иймээс албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг тавьж, түүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөх хүсэлтийг АТГ-аас гаргасан. Үүний дагуу ЗГХЭГ-аас Д.Сугарт хариуцлага тооцсон байна.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ