Алтайн их уулсыг дэлхийн өвд бүртгүүлнэ

img

Төрийн тахилгат уул Алтай таван богд хайрханыг тахих ёслол өчигдөр болсон. 2012 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Алтай таван богд уулыг  Төрийн тахилгат болгох тухай зарлигийг гаргаж байсан билээ.

f

Уг ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Орос, Хятад, Казакстан дөрвөн улсын нутгийг дамнан орших Алтайн их уулс, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлон дэлхийн өвд бүртгүүлж, ЮНЕСКО-ийн шийдвэр батламж гаргуулахаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас санал боловсруулж буй дуулгажээ.

f

Монгол Алтай нурууны Алтай Таван Богд уул нь Монгол орны дээвэр хэмээгддэг бөгөөд манай орны хамгийн өндөр цэг болох оргил далайн түвшнээс дээш 4374 метрийн өндөрт оршдог.  Харин төрийн тахилга далайн түвшнээс 3700 метрийн өндөрт болсон байна. Тахилгын ёслолд нутгийн зон олноос гадна  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн А.Бакей, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Ховд, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар, Тагнуулын Ерөнхий газрын удирдлага, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Монгол Улсын аварга А.Сүхбат, Төрийн соёрхолт Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн нар оролцжээ.

g

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uzesgelent surleg uuls. haraad hanashgui gaihamshigtai baigal.
2014-07-06