Д.Батцогт мэдрэл судлалын тулгамдсан асуудлаарх бага хуралд оролцов

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өчигдөр Эрүүл мэндийн яам болон Монголын мэдрэлийн үндэсний төвөөс хамтран зохион байгуулсан “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудал” сэдэвт анхдугаар бага хуралд оролцлоо.

ы

Тэрбээр энэ үеэр “Мэдрэл судлалын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаад талархал илэрхийлээд монгол хүнээ дээдэлдэг, эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, энэ чиглэлээрх хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж байгаа” хэмээн онцолсон.

ы

Эрүүл мэндийн яамны Мэдрэлийн мэргэжлийн зөвлөлийн дэд профессор Д.Өлзийбаяр “Мэдрэл судлалын тусламжийн өнөөгийн байдал, хэтийн төлөвлөгөө” сэдэвт үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ. Төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нийт 240 гаруй мэдрэлийн эмч нар ажилладаг бөгөөд мэдрэлийн үзлэгийн кабинет төрөлжөөгүй, амбулаторит 1-2 эмч хэт ачаалалтай ажиллаж байна. Хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн ихтэй Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг томоохон дүүргийн эмнэлгүүдэд мэдрэлийн тасаггүй, зөвхөн дотрын тасгаар дамжуулан иргэдэд эмчилгээ, сувилгаа, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна гэлээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдэд мэдрэлийн өвчний онош тогтоох тоног төхөөрөмж, шинжилгээ хийх лабораторигүйгээс үйлчлүүлэгчид ихэнхдээ Клиникийн болон хувийн эмнэлэгт хандан үйлчлүүлж байна.

ы

Мэдрэл судлалд мэргэжлийн эмчийн тоон үзүүлэлт хангалттай боловч мэргэшсэн түвшин, чадвараар бүсийн стандартад хүрээгүй, оношлогооны тоног төхөөрөмж хүрэлцээгүй, нийслэлд төвлөрч байгаа нь иргэдэд чирэгдэл учруулсаар байгаа юм. Манай улс тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээ, эмч мэргэжилтний хөгжлөөр дэлхийн түвшингээс 50-70 жил хоцорсон гэх тооцоо судалгааг ч гаргажээ.

ы

Байнгын хорооны дарга Д.Батцогт бага хурлын үеэр www.neurocenter.mn вэбсайтын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эцэг эхчүүд:
өлзийбаяр эмч хүүхэд үзэхээ болих хэрэгтэй. чадахгүй байж олон хүүхдэд буруу онош тавьж шаардлагагүй баахан "эмчилгээ" зөвлөхөө болихыг шаардаж байна. яахаараа том хүний эмч хүүхдийн үзлэг хийхийг мэргэжлийн хяналт зөвшөөрдөг байна аа. эсвэл хүүхдийн мэдрэлийн тусламж үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй байж үзлэг хийдэг юм уу? эрүүл хүүхэд цочдог гэдэг наад захын хүүхдийн рефлексийг ч мэддэггүй байж болих хэрэгтэй. бид ч өөрсдөө бодох хэрэгтэй. настай аав ээжийгээ өвдөхөөр нь нярай эмч дээр аваачдаггүй биз дээ.
2014-07-06
pkxny:
тун ч хэрэгтэй юмандаа сууж дээ уг нь
2014-07-05
ха ха ха:
энэ нөхөр өөрөө мэдрэл муутай царайтай болохоор цаадуул нь албаар энэ хуралд явуулж шогложээ.
2014-07-05
мэдрэлийн тулгамдсан асуудал:
монголд архидан согтуурхал мансуурал ядуурал баян ядуугийн ялгаа асар их , эмчилгээний төлбөр өндөр болохоор нийгмийн мэдрэлийн согог газар авч байх шигээ.
2014-07-05
70 жилээр хоцрогдсон мэдрэл:
монгол улс дэлхийн хөгжлийн түвшингээс 50-70 жилээр хоцрогдсон гэсэн судлагаа гарчээ. аргагүй дээ харанхуйн засаглал ноёрхсон хоцорогдсон улс юм даа
2014-07-05
эмч нар:
харах царайны мэдэг мэдрэл муу ийм т1-ээс ямар үр дүн гархав дээ. муу дээрээ муу муухай дээрээ гэдэг л бна дөө.
2014-07-05