Зөвлөлт холбоот улсын Ерөнхийлөгч Иосиф Сталины Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч, агуу удирдагч Ким Ир Сенд бэлэглэж байсан “Лимузин Зис-100” машиныг Сөүл хотын Юунгсан дүүрэг дэх Солонгосын дайнд зориулсан “Үнэн” үзэсгэлэнд анх удаа байршуулжээ.
б
Түүхийн гэрч болсон энэхүү машиныг энэ сарын 14-нд Токио хотод “Дайны дараа” хэмээх үзэсгэлэнд байршуулахаар болсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Уг машиныг 1948 оны нэгдүгээр сарын 14-нд Сталин Ким Ир Сенд бэлэглэж байсан аж.
б
Улмаар Солонгосын дайн эхэлсний дараа Өмнөд Солонгосын армийн цэргүүд тус машиныг Сөүлд авчирсан билээ. Тэр цагаас хойш Өмнөдөд хадгалагдсан энэхүү машиныг өнөөг хүртэл ганц ч удаа олон нийтэд үзүүлээгүй юм. Тус улсын Засгийн газар түүхийн гэрч болсон энэ машиныг дэлхийн 11 оронд аялуулах шийдвэр гаргажээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |