Бейонсег нөхөр нь хуурчээ
Реппер Жэй Зи эхнэр дуучин Бейонсег хуурсан тухай “www.hollyscoop.com” мэдээллээ.
ө
Жэй Зи Миа гэх бүсгүйтэй зочид буудлаас гарч буй зураг “TMZ” сайтад тавигдсаны дараа хосууд тусдаа амьдарч эхэлсэн тухай гэрчүүд мэдээлсэн байна. Жэй Зи, Бейонсе нар энэ сараас эхэлсэн “On The Run” хэмээх аялан тоглолтоо хийсэнийхээ дараа гэр бүлээ цуцлуулахаар болсон гэж Бейонсегийн дүү хэвлэлийхэнд мэдэгдсэн ч хосууд энэ талаар тайлбар хийхээс татгалзсан юм.
ө
Бейонсе аялан тоглолтынхоо үеэр дууныхаа үгээр дамжуулан нөхөртөө гомдож буйгаа илэрхийлсэн байна. Дуучин бүсгүй “Resentment” буюу “Гомдол” нэртэй дууг дуулах үедээ “Бид зургаан жилийн турш хамт амьдарсан. Тэгэхдээ чи намайг эхэлж хуурлаа. Чамд ганцхан бүсгүй хангалттай биш гэж үү. Хэлээд өгөөч. Чи надаас залхсан гэж үү. Охин минь ингээд эцэггүй өсөх хэрэг үү” гэх мөртүүдийг уйлж дуулсан байна.
б
Б.Дэлгэрцэцэг Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ