Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна
Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр манай улсад хүрэлцэн ирлээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхана. Мөн ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид Хустайн байгалийн цогцолборт газраар явж сонирхохын зэрэгцээ өмнө хэрэгжсэн “Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг эвдэрч гэмтсэн эх үүсвэрүүдийгсэргээн засварлах” төслийн хэрэгжилттэй танилцана.
ыЙ
Түүнчлэн Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц болон Дарханы Мэргэжлийн сургалтын үндэсний төвд зочилж, гадаад хөгжлийн хамтын ажиллагааны “Дархан хотын мэргэжлийн сургалтын төвд хөдөө аж ахуйн мэргэжлээр техник мэргэжлийн боловсрол эзэмшүүлэлтийг дэмжих” төсөлтэй танилцаж, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнд зочилох юм байна.
эж
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ