Германы гадаад хэргийн сайд төрийн тэргүүнд бараалхана

img

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер энэ сарын 6-7-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай хоёр орны эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт хийх юм.

йы

Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер монгол-германы соёл, шинжлэх ухаан, археологийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцах бөгөөд мөн түүний айлчлалын үеэр Монгол Улсын Соёл, спорт, аялал  жуулчлалын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Археологийн хүрээлэн хооронд Хархорин хотын сүмийн үлдэгдлийг ил музей болгон засварлаж тохижуулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

ыб

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд ийнхүү Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд К.Кинкель 1996 онд манай улсад айлчилж байжээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

maizorig:
tz deer ednii vossloh company samsungtai hamtarch mungu mungu ugaasan hereg n shalgagdaj bgaa. ebe bas hudtaigaa niilj huusen bga bas boloogui ee!!
2014-07-06