Маврики улстай дипломат харилцаа тогтоожээ

img

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Маврики Улстай энэ сарын 3-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ.

й

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Маврики Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Милан Жаяа Н. Меетарбхан нар гарын үсэг зурсан байна.

өбы

Бүгд Найрамдах Маврики Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв. Түүнчлэн эдийн засаг, тогтвортой хөгжил тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт, байгальд ээлтэй жуулчлалыг хөгжүүлэх зэргээр үр бүтээлтэй хамтран ажиллах, харилцан туршлага солилцоход чухал юм гэж талууд үзжээ.

ө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ