Эрүүл мэндийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжжээ

Цаг үеийн тулгамдсан, ойрын хугацаанд шийдвэрлэвэл зохиох асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрөгч баасан гаригт Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай шуурхай хуралдсан юм. Хуралдааны эхэнд 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Монгол Улсын Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ярилцсан.
ы
Эрүүл мэндийн байгууллагууд ажил үүргийг хуваарилах зарчмаар орон тоогоо танаж, зөвлөх, дэд захирал, орлогч, гэрээт ажилчдын орон тоог байхгүй болгох, цөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ. Мөн эмийн зардлаас бусад урсгал болон хэрэглээний зардлуудаа нөөц бололцооныхоо хэрээр хэмнэх горимд шилжүүлэн ажиллаж байгаагаа салбарын сайддаа уламжлав. Тодруулбал, гадаад, дотоод томилолт, бичиг хэрэг, шатахуун бензин, утасны хэрэглээ зэрэг зардлуудыг танаж эхэлсэн байна.
ёч
Харин ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орон тоо, бүтэц зохион байгуулалтын тушаалыг ирэх долоо хоногт шинэчлэн гаргахаар болсон бөгөөд байгууллага бүрээс санал авчээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс харьяа байгууллагын удирдлагуудын хэрэгжүүлж буй ажлын тайланг хэлэлцэхээр болсон бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахаар болсныг хуралдааны үеэр дуулгалаа.
й
Мөн энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Төсвийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээний журам хэрэгжиж эхлэхээр болсон бөгөөд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар төлбөрт үйлчилгээний төлбөрийн жишиг тогтох ажээ.
өб
П.Наран
й
СЭТГЭГДЭЛ БИЧИХ