
Монгол улсын иргэний нийгмийн төлөөлөл болсон ТББ, хөдөлгөөн, бүлгэм гээд нийт 40 гаруй байгууллагууд өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн зарим УИХ-ын гишүүд тус арга хэмжээнд оролцон гарын үсгээ зуржээ.
g
"Хүсэл зорилгоо нэгтгэе" нэртэй энэхүү шинэ нэгдмэл хөдөлгөөн үүсч байгаагаа ийнхүү зарласан бөгөөд энэ хөдөлгөөнийхөн урд нь дөрвөн ч удаа уулзалдаж хуралдсан байна. Бүтэц зохион байгуулалтын асуудлаа шийдсэн бөгөөд тус шинэ нэгдмэл хөдөлгөөний удирдагч “Иргэдийн шударга шүүх” ТББ- ын тэргүүн Х.Бат-Ялалт юм байна.
sa

Тус нэгдмэл хөдөлгөөнийнхөн улс эх орныхоо эрх ашгийн төлөө хамтдаа тэмцэж, эрх баригчдын алдаа оноог дэнсслэн үзэл бодол, хүсэл зорилгоо нэгтгэснээр үр дүнд хүрнэ хэмээн итгэж байгаа аж.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ