“Боко Харам”-ын эмэгтэй гишүүдийг баривчлав

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн гишүүн гурван эмэгтэйг Борно мужийн ойролцоогоос баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийн газраас мэдээлсэнээр “Боко Харам” бүлэглэлийн эмэгтэй гишүүд 4-5 эрэгтэй сурагчийг хулгайлах гэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан гэв. Баригдсан эмэгтэй гишүүд бүгд галт зэвсэгтэй байснаас гадна, нэг эмэгтэй цагдаагийнхан руу тэсрэх бөмбөг шидсэн байна.

a

Баригдсан эмэгтэйчүүд мэдүүлгийн үеэр “Боко Харам” бүлэглэлтэй ямар ч хамааралгүй хэмээн мэдэгджээ. “Боко Харам”-ын тэргүүн Абузар Шекау хөвгүүдийг хулгайлахгүй бол гэр бүлийг нь ална хэмээн сүрдүүлсэн гэжээ.

\

Харин тус улсын Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан эмэгтэйчүүд шийтгэл авахаас айж, худал мэдүүлэг өглөө хэмээн буруутгав. Тэгэхдээ тус бүлэглэлд үйлчилж буй эмэгтэй гишүүдийн тоо 2-3 жилийн өмнөхөөс 10 дахин өссөн хэмээн АНУ-ын тагнуулын мэдээнээс харж болох юм. Ойролцоогоор 1500 гаруй 15-30 насны эмэгтэй “Боко Харам”-д алба хаадаг хэмээжээ.

a

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аллах алах болно:
энэ мичнүүд бас үсэг мэднээ, бас коран судараа уншинаа аан!? аллага, хүчирхийлэл,барьцаалах,хүнийг үзэшгүй муухайгаар яллах зэрэг энэ хорвоогын бузар муухай бүхнийгсэдэж байдаг шашны үхширсэн шүтлэгтнүүд
2014-07-07