Чарльз эхнэрээсээ сална
Их Британий угсаа залгамжлах ханхүү Чарльз хоёр дахь эхнэр Камиллагаасаа салахаар болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг ямар шалтгаанаар салах болсон нь тодорхойгүй байгаа юм. Тэгэхдээ ордны ажилчдын мэдээлсэнээр “Тэд хэдэн сарын турш өөр өөр өрөөнд байршсанаас гадна хүндэтгэлийн арга хэмжээний үеэр л хамтдаа оролцохыг зөвшөөрдөг байсан” гэжээ. Мөн Камилла хатан хаантай хэд хэдэн удаа хэрэлдэж, үгээр доромжилсон гэв.
1
Английн “Globe” сэтгүүлд бичсэнээр хаан ширээгээс үүдэлтэй аж. Чарльз 65 нас хүрсэн ч одоо хүртэл угсаа залгамжлагч хэвээр байгаа юм. Хатан хаан энэ бүх явдлын дараа хүүгээ Камилагаас салахыг шаардсан байна. 2005 ханхүү болон Камилла нар албан ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ. Энэхүү арга хэмжээнд Британий бүхий л дээдсүүд оролцсон ч ханхүү Уилльм, Харри нар оролцоогүй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ