Лохан шүүхэд хандлаа

img

Видео тоглоом үйлдвэрлэлтээрээ дэлхийд алдартай “Rockstar Games”-ийн “Grand Theft Auto V” тоглоомд гардаг Лейси Жонс хэмээх дүрээс болж, жүжигчин Линдсей Лохан Нью-Йоркийн Манхеттаны шүүхэд гомдол гаргасан тухай “TMZ” сайт мэдээллээ. Лохан дээрх тоглоомыг хийсэн “Take-Two Interactive Software Inc” компанийг буруутгаж байгаа бөгөөд өөрийг нь санаатайгаар доромжилсон хэмээжээ. Тус тоглоом энэ сарын 12-нд албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж буй ч Лоханы  заргаас болж хойшилж мэдэхээр байгаа юм.

1

Эх сурвалжийн дамжуулснаар Лэйси Жонс дүрийн өмсгөл зүүлт, үсний засалт, нарны шил нь хүртэл Лоханы 2011 онд авахуулсан нэг зурагтай тун төстэй байгаа аж. Мөн зургийн зогсолт нь хүртэл ижилхэн гэнэ.

Лохан “Ямар ч зөвшөөрөлгүй миний гадаад төрхөөр мөнгө олохыг эсэргүүцэж байна. Би та нарын бохир мөнгө биш” гэж хэлжээ.

1

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orslan:
наад тоглоом чинь аль хэдий нь нээлтээ хийгээд би энд тоглоод залхчаад байхад юу энэ сарын нээлт хойшлох вэ?
2014-07-07