Скарлетт Йоханссон ялалт байгуулав
Жүжигчин Скарлетт Йоханссон зохиолч Грегуар Делакурыг “Анхдагч” хэмээх романдаа нэрийг нь зөвшөөрөлгүйгээр ашигласан хэмээн шүүхэд өгчээ. Тус романд Йоханссон хэмээх шаргал үстэй бүсгүй биеэ үнэлэгч, хар тамхи татдаг муу талын дүр аж. Энэхүү роман худалдаанд гараад 15 хоногийн дараа жүжигчин бүсгүй нэрийг нь зөвшөөрөлгүй ашиглаж, нэр хүндэд нь санаатайгаар халдсан хэмээн гомдол гаргаж шүүх дээр ялалт байгуулжээ.
1
Нью Йорк хотын шүүхээс Скарлетт Йоханссоны гомдлыг хүлээн авч, “Анхдагч” романд гардаг үйл явдлууд нь жүжигчин бүсгүйг доромжилсон хэмээн үзжээ. Жүжигчин бүсгүй зохиолч Грегуар Делакурээс 250 мянган еврог сэтгэл санааны хохирол болгон авах юм байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ