Бельгийн ханхүү хуримаа хийв
Бельгийн хаан ширээг залгамжлагч 28 настай ханхүү Модильяни Амедео ахайтан Элизабетта Мария Росбох нарын хурим өчигдөр Ром хотноо болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хуримын үйл ажиллагаанд ханхүүгийн өвөө, эмээ болох хаан II Алберт, хатан хаан Паула болон Бельгийн хаан Филипп, хатан хаан Матилда нар оролцжээ.
1
Амедео нь Бельгийн эзэн хаан II Алберт, хатан хаан Паула нарны ууган ач хүү бөгөөд тэрбээр саяхан Харвардын их сургуулийн эдийн засгийн сургуульд элсэн орсон билээ. Харин ханхүү Амедеогийн эхнэр Росбох энгийн гаралтай бөгөөд өнгөрсөн 2010 оноос эхлэн Блүүмбергт соёл, урлагийн сурвалжлагчаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр Лондон дахь Хатан хаан Мэригийн нэрэмжит их сургуульд уран зохиол, кино урлагийн чиглэлээр суралцаж байхдаа ханхүүтэй танилцаж улмаар өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьсан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ