Бороотой
Өнөөдөр ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.
g
Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун болон зүүн зүгийн зарим газраар, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
h
Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 16-18 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ