Донецк хотын хил орчмыг армийнхан хяналтадаа авав

img

Салан тусгаарлагч нарт хамгийн эхэнд эзлэгдсэн Украины зүүн хязгаарын Донецк хотын хил орчмыг армийн цэргүүд хяналтадаа авсан тухай Батлан хамгаалахын сайд Валерий Гелетея мэдэгдсэн тухай “www.kiyvpost.com” уламжлав.

Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн баасан гаригт Валерий Гелетеяг Батлан хамгаалахын сайдаар томилсон билээ. Тэрбээр “Удаан зөрчил мөргөлдөөнтэй байсан  Донецк хотын хил орчимд армийнхан хяналтаа тогтоов. Бид тун удахгүй төв рүү дөхөх болно” гэж хэлжээ.

1

Харин тус хотын тэргүүн Денис Пушилин “Би эх орон, ард түмнээ хамгаалах болно. Армийнхан  хил орчимд байршиж, хяналтаа тогтоосон ч бид айхгүй байна. Петр Порошенко биднийг зэвсгээр айлгаж чадахгүй. Донецк Бүгд найрамдах улсын тэргүүний хувьд Украины Засгийн газар болон Петр Порошенкотой хэзээ ч хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдье. Би газар нутгаа амь насаараа хамгаалах болно” гэжээ.

Украины Ерөнхий сайд Арсений Яценьюк Денис Пушилин тэргүүтэй салан тусгаарлагч нарыг бууж өгөхийг шаардсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
салж, тусгаар улс байгуулна гээн бүрийг чанга дарж байх хэрэгтэй. манай зарим тнг үүд салан тусгаарлагчдыг дэмжээд байдаг нь сонин шүү
2014-07-07
irgen:
alaad ug . . . teneg ivanuud dandaa ingej hunii nutagt orj irchiheed ene manai nutag gej bailardag um . . .
2014-07-07
zochin:
sain bna. udtal huleesen yalalt irj bgaa yum bna. eh ornoo nutag devsgeriin buren buten baidlaa hamgaalj bgaa ukrianii armid bayar hurgie
2014-07-07