Мессигийн долоовор хурууг тайрчээ

img

Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод байрладаг Лионель Мессигийн хөшөөний долоовор хурууг гэмт этгээд тайрсан хэрэг гарчээ. Буэнос-Айресийн Реколете дүүрэгт тэнгэр рүү хоёр хуруугаараа заасан Мессигийн хөшөө байдаг юм. Энэхүү хөшөөг хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхээс ердөө долоо хоногийн өмнө босгосон ажээ. Мөн Мессигийн хөшөөний дэргэд байрладаг Диего Марадона, Габриель Батистута нарын хөшөөг ч гэмт этгээд эрэмдэглэсэн байна.

1

Хөшөөний долоовор хурууг тайрсныг орон нутгийн удирдлага мэдмэгцээ тэр даруй засч, хуучин хэвэнд нь оруулжээ. Аргентиний шигшээ баг дэлхийн аваргын шөвгийн наймд Бельгийг 1:0-ээр хожсоноор хагас шигшээд Нидерландын багтай таараад буй юм.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bid nar:
y we.. setgegdel bichih gej uilee uzchihlee yu ve
2014-07-07
х.нармандах :
голланд алт,герман мөнгө бразил хүрэл авна? голландын фанатууд баяраа тэмдгэлж бараг болно
2014-07-07
argentina:
argentina demjigchdee nederlandiin esreg toglolt deer negdetsgeeye.
2014-07-07
аргентинд бооцоо тавьсан:
би дэмжээд бооцоо тавьчихсан юмсан, аргентин хожих байх аа одоо цаг нь болсоон.
2014-07-07
зочин:
ёстой гал гарсан тоглолт болно доо
2014-07-07