Коста-Рикагийн гайхамшиг эмгэнэлт явдлаар өндөрлөв
Дэлхийд газар нутгаараа 125-д бичигддэг, тавхан сая хүн амтай Коста-Рикагийн хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аваргаар шөвгийн наймд үлдэж, элэг нэгтнүүдээ их баярлууллаа. Коста-Рикагийн нийслэл Сан-Хосе хотын төв гудамж хөлбөмбөгийн шигшээ багаа дэмжихээр цугласан хэдэн зуун мянган хүнээр дүүрч, баяр баясалд умбаж байв.
1
Гэвч шөвгийн наймд Коста-Рикагийн шигшээ голландуудад пенальтиар харамсалтай хожигдсоны дараагаар Сан-Хосегийн төв гудамжинд олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, хоёр хүн хутгалуулж, нэг хүн хагархай шилэнд гэмтсэн хэрэг явдал гарчээ. Одоогоор хэрэг явдал яг юунаас үүдэлтэйг цагдаа нар тогтоогоогүй байгаа ч хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ