Армийнхан Славянск хотыг эзлэв
Украины армийн цэргүүд Славянск хотыг эзэлж, бүрэн хяналтандаа авсан тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко “Армийнхан салан тусгаарлагч нарт эзлэгдсэн Славянск хотыг эзэлж, ялалт байгууллаа. Армийнхан, тусгай хүчний дайчдад баярлалаа. Тэд ганцхан долоо хоногийн дотор ялалт байгууллаа” гэж хэлжээ.
1
Ерөнхийлөгч Славянск хотын гол байгууламжуудад Украины төрийн далбааг мандуулахыг үүрэг болгосон тухай “www.kiyv.com” мэдээллээ. Славянск хотыг эзлээд байсан салан тусгаарлагч, босогчид хотыг орхин гарсан гэж Дотоод хэргийн сайд Арсен Аваков мэдэгдсэн байна.
1
Харин Славянск хотын тэргүүн Вячеслав Пономарев “Бид хотын төвөөс ухарсан нь үнэн. Тэгэхдээ бид бууж өгөөгүй. Тун удахгүй Славянск хотыг армийнхнаас эргүүлэн авах болно” гэжээ.
Ерөнхийлөгч энэ долоо хоногтоо багтааж Донецк, Луганск, Харьков, Славянск, Одесса хотуудад Украины төрийн далбааг мандуулахаа мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ