Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Төв цэнгэлдэх хүрээлэнд /Сурын талбай/

09:00 цагт  Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Сурын талбайд эхэлнэ.

б

Прокурорын ерөнхий газарт

09:00 цагт ЦССҮТ-өөс Улсын баяр наадмын нөөц бүрдүүлэх зорилгоор цус цусан бүтээгдэхүүн цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав болон нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа прокурорын байгууллагын нийт прокурор ажилтнууд оролцоно.

а

Тахарын ерөнхий газарт

10:00 цагт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр ажиллана.

а

Туушин зочид буудлын  Сүлд танхимд

10:00 цагт "Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал" судалгааны ур дүнг танилцуулна. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, АНУ-ын ОУХА-ын Суурин Төлөөлөгч Фрэнсис А.Донован,  АНУ-ын Азийн сангийн Суурин Төлөөлөгч Мелони К.Линдберг, АНУ-ын Азийн сангийн төслийн менежер  А.Баянмөнх нар оролцоно. Утас:  88103620

а

ҮХАА-н хурлын зааланд /9 давхарт/

11:00 цагт Арьс ширний үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно.

а

Хэвлэлийн хүрээлэнд

12:00 цагт Монгол улсад хөдөлмөрийн салбар доголдож эхэлснийг Засгийн газрын тэргүүнд уламжилж, үүсээд байгаа ноцтой асуудлын талаар Монголын хөдөлмөрийн бүх биржүүд мэдээлэл хийнэ.

а

Төрийн ордонд

12:00 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Дархан аварга" цол хүртээх ёслолын ажиллагаа болно.

а

Монголын Урчуудын Эвлэлийн байранд

17:00 цагт "Монголын усан будгийн  мастерууд" үзэсгэлэнгийн нээлт болно.

х

“Blue moon” галлерейд

18:30 цагт  морин жилийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан моринд хайртай, монгол түмэндээ зориулсан  Ч.Дорждэрэм, С.Базарваань нарын хамтарсан “ТӨВӨРГӨӨН” үзэсгэлэнгийн нээлт болно.

а

"Монгол ньюс" мэдээллийн төвд

12.00  цагт Монгол Улсын Засгийн газрын ивээл дор ССАЖЯ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран “Монгол туургатан” бүжгийн их наадмыг үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны хүрээнд долдугаар сарын 10-15-нд зохион байгуулах тухай мэдээллийг сонирхоорой.

13.30 цагт Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу 52 байршилд наймдугаар сараас иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг өргөжүүлэх зорилгоор “Боломжоо ашигла” төслийнхөн мэдээлэл хийнэ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ