Төв цэнгэлдэхийг 270 саяын хятад сандал "чимнэ"
Хэдхэн хоногийн дараа монгол түмний их баяр наадам болно. Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох арга хэмжээг үзэхээр ирсэн зочид төлөөлөгч, иргэдэд ая тухтай сандал дээр суух нь хамгийн чухал асуудал билээ. Жилийн жилд үзэгчдийн суудлыг засаж янзалж, будаж, арчилдаг ч энэ нь чанартай сайн өөрчлөлт болж чаддаггүй. Тэгвэл энэ жил 14 мянган ширхэг шинэ сандалыг Хятадаас 270 сая төгрөгөөр худалдан авч, Төв цэнгэлдэхийн суудлыг шинэчилж байгаа гэдгийг Наадмыг зохион байгуулах комиссоос мэдэгдэж буй.
бы
Гэхдээ энэхүү сандлыг нийлүүлэх компанийг тендерээр шалгаруулаагүй, тендер шалгаруулахад цаг хугацаа их алдах байсан гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрөгч долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Харин уг асуудлаар иргэд гадныхны бизнесийг дэмжиж 270 сая төгрөгийг урд хөршөөё сандал худалдан авах шаардлага байсан уу хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Тохижилт үйлчилгээ баяр наадмаар чухал боловч 270 сая төгрөгөөр Хятадын эдийн засгийг биш дотоодын компаниа дэмжих боломж мэдээж байсан. Сандлыг хийхдээ цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшдэг хувийн компани мөнгийг гаргах бус харин татвар төлөгчдийн мөнгөнөөс 270 сая төгрөгийг гаргаж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
ыы
Эдийн засаг хүнд байна бүсээ чангалах хэрэгтэй хэмээн ярьж байгаа ч Засгийн газар энэ мэтээр импортыг дэмжээд байвал юу болох юм. Төв цэнгэлдэхийн 51 хувь иргэн Т.Нямдаваа гэгчийн эзэмшилд байдаг. Гэтэл Төв цэнгэлдэхэд татвар төлөгчдийн мөнгөөр сандал худалдан авч байна. Хувь эзэмшигчийн үүрэг юу байгааг тодруулахад “Төв цэнгэлдэхийг хувьд шийлжүүлсэн асуудал олон жилийн өмнө болсон юм байна лээ. Бид шаардлагатай гэсэн хөрөнгө оруулаэлтыг хийдэг, хувь эзэмшигч, орчины тохижилт, зурагт самбар өлгөх, хаяг шошго хадах, засвар үйлчилгээ зэргийг нь хариуцаж ирсэн” хэмээн Шадар сайд хэлж байсан юм.
ы
Энэ долоо хоногт төрийн өндөрлөгүүд, наадмын комиссынхон Төв цэнгэлдэхийн наадмын бэлтгэл, ширхэг бүрийг нь 20 мянган төгрөгөөр авсан сандал чанартай юу, үгүй юу гэдгийг шалгана. Хүй долоон худгийн сандал шиг чанаргүй эд л битгий байгаасай даа.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ