Г.Буяндорж нарыг шүүх хурал хойшиллоо
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийг өнөөдөр 09:00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.
х
Тэгвэл хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй учир шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.
а
Г.Буяндорж нарыг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхээр хууль бус шийдвэр гаргуулсан. Бусдыг залилж 1,2 сая ам.доллар хохирол учруулсан. Мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ