Зорчигчдын ар гэрийнхэн суулт зарлана

img

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзийн Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрсөн “MH370” зорчигч тээврийн онгоц өнөөг хүртэл сураггүй байгаа юм. Тус онгоцонд 224 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явсан билээ. Малайзийн олон улсын нисэх буудалд дөрвөн сарын турш байрлаад буй зорчигчдын гэр бүл суулт зарлахаа мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээлэв.

Зорчигчдын гэр бүл Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак болон Австралийн Ерөнхий сайд Тони Эббот нартай биечлэн уулзаж, хайх ажиллагаа хэр үргэлжилж буйтай танилцахыг удаа дараа хүссэн ч тодорхой үр дүнд хүрээгүйгээс болж ийнхүү суулт зарлахаа мэдэгджээ.

Харин Ерөнхий сайд Нажиб Разак “Хайх ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид сүүлийн үеийн технологийн тусламжтай онгоцыг хайж буй. Заавал хайх ажиллагааг гэр бүлд нь биечлэн танилцуулах шаардлагагүй” гэж хэлжээ.

Тони Эббот зорчигдын гэр бүлд хандаж “Хүлээх нь хамгийн зөв алхам. Шаардлагатай гэвэл уулзахад асуудалгүй” гэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ